2022-01-13 15:30:16 |
"ДЭЛХИЙН УР ЧАДВАР"-2022 тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гагнуурын мэргэжлийн шилдэг оролцогч тодорлоо.
2021 оны 12 сарын 13-17-ны хооронд гагнуурын мэргэжлийн шалгаруулалт нийт 4 хоног Герман Монголын МСҮТ дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Үүнд: Герман Монголын МСҮТ-ийн оюутан Д.Амаржаргал, Оюу толгой Скиллтек МСҮТ, Техник технологийн Политехник Коллежийн оюутан шалгарч үлдэж өрсөлдөснөөс Герман-Монгол мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагч Дашдондов овогтой Амаржаргал түрүүлж "ДЭЛХИЙН УР ЧАДВАР" 2022 оны 10 дугаар сард БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдах Дэлхийн ур чадварын 46 дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор боллоо.
Д.Амаржаргалдаа илүү их амжилтыг хүсэн ерөөе. Герман Монголын МСҮТ-ийн хамт олон
2014 оноос хойш зохион байгууллагдасан Монгол Ур Чадвар тэмцээний гагнуурын төрлөөр Герман Монгол МСҮТ-ийн суралцагчид амжилттай оролцож 4 удаа тэргүүн байр, 1 удаа хоердугаар байр тус тус эзэлж байжээ.