2016-2017 он

"  Монгол-Ур чадвар-2016 "  2016 оны 11 сарын 28,29-нд болж өндөрлөлөө.

 

   

МОНГОЛ УР ЧАДВАР -2016 тэмцээн

2016 оны 11 сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан МОНГОЛ УР ЧАДВАР гагнуурын тэмцээнд  хөдөө орон нутаг болон

бүсүүдийн нийт 27 сургуулийн суралцагч оролцлоо.  

Тэмцээнийг

  • Хөдөлмөр нийгэм хамгааллын яам
  • Монголын металл судлал гагнуурын нийгэмлэг
  • GIZ
  • Герман Монголын  Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

хамтран зохион байгууллаа.

Тухайн ур чадварын тэмцээн нь 3 төрлөөр явагдлаа.

Үүнд:

  1. Аргон гагнуур
  2. Хагас автомат гагнуур
  3. Цахилгаан гагнуурын төрлөөр бүх суралцагч нар 3 төрлөөрөө ур чадвараа сорилоо.

Тэмцээний ерөнхий шүүгчээр:

С. Батсайхан /ДЦС-4 ТӨХК-ийн МСГЛ-ын эрхлэгч/

Гишүүдээр:

Л.Энхбаяр/ ДЦС-3 ТӨХК-ийн гагнуурын инженер /

О.Мөнхтөгс /Лайнюкс ХХК-ны захира, үл эвдэх сорилын инженер/

Ц.Шүрэнцэцэг / ММСГН-ийн зохицуулагч, материалын технологич/

Л.Ганбаатар /Монгол Солонгосын ПТК-ийн гагнуурын багш /

нар шүүлээ.

Тэмцээнд:

1-р байранд ТТДС-ийн Жадамба овогтой Жанлав-Ойдов

2-р байр Герман Монголын МСҮТ-ийн Давааням овогтой Нямрагчаа

3-р байр БПК Эрдэнэбаатар овогтой Мөнх-Эрдэнэ.

4-р байр Дархан –Өргөө ПТК Ганбат овогтой Батмөнх

5-р байранд Монгол Солонгос ПК Цэнджав Лхагва-Очир

6-р байранд Дорноговь МСҮТ –ийн Уранбат Буянхишиг

нар байр эзэлж дараагийн шатанд  өрсөлдөх эрхтэй боллоо.

Монгол ур чадвар нь 3 үе шаттай явагдана

1-р шат нь 2016.11.28-нд

2-р шат нь 2017.01 сард

3-р шат нь 2017.04 сард болохоор төлөвлөсөн байна.

Ийнхүү 1-р шат амжилттай болж өнгөрлөө.

Нийтэлсэн: сургалтын албаны менежер Л.Сарангэрэл

     

Герман Монголын МСҮТ-ийн гагнуурын-А ангийн оюутан Дамдинсүрэн, Мөнхбаяр нар "Залуучуудын гарааны бизнесийг дэмжих туршилтыг дэмжих хөтөлбөр" -т төсөл гарган оролцож 3-р байр эзэлсэнд баяр хүргэе.

Оюутан залуучууддааилүү ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе.

Нийтэлсэн:Сургалтын албаны менежер Л.Сарангэрэл

2016.12.12

2016 оны шилдгийн шилдгүүдээ тодруулж  "Шилдэг анги"-аар О.Төмөрхуяг багштай Гагнуурын-А анги

     

"Монгол-Ур чадвар- 2017 " оны гагнуурын 2-р шатны тэмцээнд 1-р байрыг Герман Монголын МСҮТ-ийн гагнуурын ангийн оюутан Д.Нямрагчаа түрүүллээ. Д.Нямрагчаадаа нийт оюутан залуус багш ажилчдынхаа өмнөөс баяр хүргээд цаашдынх нь тэмцээнд амжилт хүсье.

            нийтэлсэн сургалтын албаны менежер Л.Сарангэрэл 2017.01.20 

2017.02.08-09 ны өдрүүдэд Герман Монголын МСҮТ-ийн 2016-2017 оны хичээлийн жилийн "Сургуулийн аврага шалгаруулах"  нэрэмжит, уламжлалт уралдааныг мэргэжлийн 3 төрлөөр амжилттай зохион багууллаа. Үүнд: гагнуур, барилгын цахилгаанчин,токарь фрезерээр тус тус зохион байгууллаа. Тэмцээний үеэр эцэг эх, ажил олгогчоос хүрэлцэн ирж тэмцээнтэй танилцлаа. Ажил олгогчоос Платинум Ланд ХХК-ны Инженер, гагнуурчид ирж цаашид хамтран ажиллах санал тавьж 4 суралцагчдыг компани дээрээ дадлага хийлгэх цаашлаад дадлагаа сайн хийвэл ажлын байраар хангахаа хэллээ. 

Сургуулийн аврагаар

1. гагнуурын ангиас 

1-р байрыг гагнуурын -Б ангийн суралцагч Э.Энхболд 

2-р байрыг гагнуурын-Б ангийн суралцагч Ц.Лхагважамц 

3-р байрыг гагнуурын-Б ангийн суралцагч С.Золбаяр 

2. Цахилгааны ангиас

1-р байрыг Э.Мөнх-Оргил

2-р байрыг Д.Отгонбат

Тусгай байрны шагналаар Б.Сайнбилэг нар тус тус эзэллээ.

3. Токарь фрезерийн ангиас

1-р байрыг  нар тус тус эзэллээ.

             

Нийтэлсэн сургалтын албаны менежер Л.Сарангэрэл 2017.02.09

"Монгол-Ур чадвар-2017" уралдаан 2017.05.03-.06 хүртэл манай сургууль дээр зохион байгуулагдлаа.

Тэмцээнд ТТДС-ийн оюутан Ж.Жанлав-Ойдов 1-р байр, Д.Нямрагчаа 2-р байранд орсон амжилт гаргалаа. Д.Нямрагчаадаа цаашдынх нь ажил хөдөлмөрт амжилт хүсэе. 

     

Нийтэлсэн сургалтын албаны менежер Л.Сарангэрэл 2017.05.12