БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ.
Манай улсын эрчим хүч уул уурхай, барилга, гүүр, орон сууц, нийтийн аж ахуй, нисэх,төмөр зам,хүнс хөдөө аж ахуй зэрэг үйлдвэрлэл, аж ахуйн олон салбар түргэн хурдастай хөгжиж, тэдгээрт хэрэглэгдэх металл ба металл бус материалын хэмжээ жилээс жилд өсч, улмаар материалыг холбох, гагнах, зүсэж тайрах ажил үйлчилгээний цар хүрээ өсөн нэмэгдэж байна.
Тэгвэл манай улсын металл судлал, гагнуурын ажил үйлчилгээний өнөөдрийн түвшинг хөгжлийн дээрхи цар хүрээтэй холбон хөгжүүлэх зайлшгүй шаардалага урган гарч байгаа юм.
Манай сургалтын төв нь Хасу Мегаватт ХХК-ний ерөнхий захирал Ж.Түмэн-Аюушийн санаачлагаар ажиллагсадыг мэргэжил боловсролыг дээшлүүлэх, гагнуурын мэдлэг, ур чадвар сайтай мэргэжилтэй ажилчид бэлтгэх үндэс тавигдсан билээ. Сургалтын төв нь 2012 оны 9 сард нээлтээ хийж, 2012 оны 11 сараас эхлэн анхны түр сургалтаа явуулж эхэлсэн. Өдгөө Герман улсын сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гагнуурын дадлагын кабин бүхий лаборатортой, токарь фрезерь, цахилгаан техникийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй үлгэр жишээ сургалтын төв болж ажиллаж байна.
Гагнуурын онол дадлагын багш нар бэлтгэх сургалтыг ХБНГУ-ын HALLE хотын гагнуурын нийгэмлэгийн дэргэд болон ХБНГУ-аас гагнуурын мэргэжлийн багш мэргэжилтнүүдийг өөрийн оронд урьж ирүүлэн найман хүнийг 8 долоо хоногийн хугацаатай мэргэжлийн өндөр түвшинд сургаж бэлтгэн Олон улсад багшлах, ажиллах эрх бүхий сертификаттай төгссөн.
ХЯ-наас 2012 оны 12 сард 12 мэргэжлээр түр сургалтын , 2013 оны 04 дүгээр сарын 16 ний 76 тоот тушаалаар ГАГНУУРЧИН, ТОКАРЬ-ФРЕЗЕРЧИН, БАРИЛГЫН ЦАХИЛГААНЧИН мэргэжлүүдээр тусгай зөвшөөрлөө авч, 2013 оны 10 дугаар сарын 1-нээс дээрхи мэргэжлүүдээр 1 жилийн үндсэн сургалтуудаа эхлүүлж,“Мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвар, хөрвөх чадвар эзэмшсэн олон улсын жишиг шаардлагыг хангасан мэргэжилтэй ажилчид бэлтгэх зорилго тавин өнөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай сайн зохион байгуулж ирлээ.
Алсын хараа: Хүний хөгжлийг дээдэлсэн, олон улсын жишигт хүрсэн гагнуурын сургууль болно.
Сургуулийн эрхэм зорилго: Эх орноо хөгжилд хөтлөх, гагнуурын мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэнэ.
Сургуулийн зорилт:
Манай мэргэжил сургалтын төвийн үйл ажиллагаа бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр бид дараах үйл ажиллагааг хариуцан явуулж чадах боломжтой болох юм. Үүнд:
Мэргэжлийн боловсон хүчин: Заах арга зүйч, тэргүүлэх зэрэгтэй, ажил мэргэжлээрээ олон жил ажилласан баялаг туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, олон улсад багшлах, ажиллах эрхтэй багш нартай .
Манай сургуулийн давуу тал:
Манай сургууль нь бусад сургуулиудаас давуу тал нь дадлагын 28 гагнуурын кабинтай. Үүнээс: хагас автоматын 6, цахилгаан гагнуурын 12, аргон гагнуурын 4, плазм огтлогч 1. хийн гагнуурын 2, бэлтэц хийх 3 кабинуудтай. Суралцагсадын сургалтын дадлагын материалыг төрөл бүрийн зориулалтаар бэлтгэх механик цехтэй. Энэ хугацаанд Цахилгаан гагнуур, Аргон гагнуур, Хагас автомат гагнуур, Хийн гагнуур, Цахилгаан хагас автомат хосолсон гагнуур, Плазм огтлогч зэрэг мэргэжлийн түр сургалтаар нийт 2013 -2015 онд нийт 669 суралцагч сурч амжилттай төгсгөсөн байна.