Үйл явдал

 

ГММСҮТ-ИЙН МАНЛАЙЛАГЧ ОЮУТАН ЗАЛУУС 

1.

Герман Монгол МСҮТ-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн Гагнуурын Б ангийн оюутан Чадраабалын Дэмбэрэл нь 2015 оны "ХҮҮХДИЙН ИХ НААДАМ"-аас Чөлөөт бөхөөр тэргүүн байр эзэлж алтан медалиар,

Мөн 2015 оны ЕН-ийн наадамд фоксоор 55кг жинд тэргүүн байр эзэлж алтан медалиар тус тус шагнагдсан томоохон амжилтууд гаргалаа.

Герман Монгол МСҮТ-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн Гагнуурын Б ангийн оюутан Л.Цэдэн-Иш нь оюутан залуусын дунд зохион байгуулсан гар зургийн уралдаанд 1,3 байрыг эзэлсэн томоохон амжуултуудыг гаргалаа.

Оюутан залуусдаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

 

2015 оны хичээлийн жилийн оюутны дунд зохион байгуулдаг хүмүүжлийн ажлуудаас 

1. IQ тэмцээнийг 4 ангийн суралцагчдад зохион байгууллаа.

2. Гар бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээнийг багш ажилчид, оюутан суралцагчдын дунд амжилттай зохион байгууллаа.

1- р байрыг гагнуурын-б анги

2-р байрыг багш нарын баг

3-р байрыг барилгын цахилгааны анги тус тус эзэллээ.

          

2015-2016 оны хичээлийн жилийн төгсөлт амжилттай сайхан болж өндөрлөлөө.Сургуулиа амжилттай төгссөн оюутан залуучууддаа ажлын өндөр амжилт хүсэе.

Оны мэргэжлээрээ бусдыгаа манлайлан суралцсан оюутнуудаа сургуулийн зүгээс шагнаж урамшуулав.

1. Токарийн ангийн оюутан Баярням

2. Барилгын цахилгаанчин ангийн оюутан Болорчимэг

3. Гагнуурын ангийн оюутан Нямрагчаа нар шагнагдлаа. 

   

Нийт оюутан залуучуудаа төлөөлөн гагнуурын ангийн оюутан Гүрбазар мэндчилгээ дэвшүүллээ. 

Нийтэлсэн:С/М Л.Сарангэрэл 2016.06.24