Герман Монгол МСҮТ нь үүсэн байгуулагдсанаас хойш амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж ирлээ.
Үүнд:
1. Манай сургууль 2013 онд Тэргүүний МСҮТөвөөр шалгарсан. 2013 онд хот хөдөөгийн МСҮТөвийн 15 багшийг цахилгаан гагнуурийн давтан сургалтаар сургаж бэлтгэсэн. Манай сургалтын төв нь Хөдөлмөрийн Яамнаас Гагнуур, Барилгын цахилгаанчин, Токарь – Фрезерчиний мэргэжлээр 21 хоног-оос 1 жил хүртэлх хугацаанд сургалт зохион байгуулах эрх авч үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа бөгөөд төгсөгчид нь Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэгээс олон улсын хэмжээний үнэмлэх сертификаттай төгсдөг ба цаашид мэргэжлээ дээшлүүлэн суралцаж зэрэг ахиулах, гагнах эрхээ сунгуулах бүрэн боломжтой.
2. Мөн 2014 онд МСҮТөвүүдын дунд Хөдөлмөрийн Яамнаас зарласан "ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЭХ МОНГОЛ УР ЧАДВАР" тэмцээнд манай сургуулийн гагнуурын ангийн сурагч М.Доржсүрэн түрүүлж тэргүүн байранд шалгарч 2015 онд Бразили улсад болох залуучуудын олон улсын тэмцээнд улсаа төлөөлж оролцох болсон нь манай сургуулийн хамт олны бахархал болж байна.
3. 2015 онд Хасу Мегавтт компаниас зохион байгуулсан байгууллагын хоорон дахь хөл бөмбөгийн тэмцээнд 1-р байр эзэлж амжилт гаргалаа.
4. Багш нарын баярын 49 дэхь өдрийн тохиолдуулан багш, ажилчдын ажлыг үнэлж шагнаж урамшууллаа.
А. Сургалтын албаны дарга Ч.Оюунцэцэгийг "ХӨДӨЛМӨРИЙН ЯАМНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" цол тэмдэгээр, БШУЯ-ны дэргэдэх ахмад багш нарын холбооны "БАГШИЙН ГАВЪЯА" одонгоор.
Б. Гагнуурын багш Д.Болдбаатар, Б.Алдарцогт, Барилгын цахилгааны багш Д.Оюунбилэг нарыг БШУЯ-ны дэргэдэх ахмад багш нарын холбооны "БАГШИЙН ГАВЪЯА" одонгоор.
В .Гагнуурын багш Д.Бямбажавыг БШУЯ-ны дэргэдэх ахмад багш нарын холбооны "АХМАД ЗҮТГЭЛТЭН БАГШ" цол тэмдэгээр.
Г. Гагнуурын багш Д.Алтанбагана, Н.Ганхуяг багш нарыг Техникийн болон Мэргэжлийн сургуулиудын холбооны дээд шагнал " МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ АЖИЛТАН" алтан медалаар
Д. Үйлчилгээний ажилтан Т.Мягмар БШУЯ-ны дэргэдэх ахмад багш нарын холбооны "ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН" одонгоор.тус тус шагнагдлаа.
Баярын үйл ажиллагаан дээр Хасу Мегавтт компаний ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш ирж багш нарын баярын мэнд хүргэж, шагнал гардууллаа.
Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэгээс / ММСГН/ 2 жил тутамд нэг удаа Монголын гагнуурчдын дунд ур чадварын улсын аварга шалгаруулдаг уламжлалтай билээ. Уг тэмцээнийг энэ жил 3 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Герман Монголын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв дээр 11-р сарын 23 – 27-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд уул уурхай, эрчим хүч, төмөр зам, МИАТ, мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төв зэрэг салбар нэгжийн 46 байгууллага, хувь хүмүүс оролцож гагнуурын 4 төрлөөр өрсөлдөн дүнгээ гаргалаа. Нийт 153 гагнуурчин оролцсоноос хамгийн залуу нь 16, ахмад нь 58 настай байв.
Өмнөх тэмцээнээс хойш гагнуурчдын ур чадвар эрс дээшилж, оролцогсдын тоо олшрон, өрсөлдөөн нэмэгдсэнийг шүүгчид онцолж байлаа.
1-р Байр Г.Чойжамц Герман Монголын Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төв
Хасу-Мегаватт ХХК нь 2015-2016 оны шинэ жилийн баярын үйл ажиллагаагаа бүх ажилчид албан хаагчдынхаа дунд тэмдэглэн өнгөрүүллээ.
Баярын үеэр ажил мэргэжил, амжилт бүтээлээрээ бусдыгаа хошуучилсан оны шилдэгүүдээ тодруулж шагнаж урамшууллаа.
Үүнд: Герман Монгол МСҮТ-ийн хамт олноос
1. Хамт олноороо урлаг спорт, ажлын амжилтаараа 2-р байранд орж 3 000 000 төгрөгөөр шагнагдав.
2.
2015 оны ажил үйлсээрээ тэргүүлэгч шагнал авсан хүмүүс
Герман Монгол МСҮТ-ийн токарийн багш Д.Алтанбагана "Мэргэжлийн багшийн ур чадварыг хөгжүүлэх боломж нөхцөл" сэдвээр илтгэлийн уралдаанд амжилттай оролцсонд хамт олныхоо зүгээс баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.
Герман Монголын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн сургалтын албаны дарга Ч.Оюунцэцэг төрийн дээд шагнал "АЛТАН ГАДАС" одонгоор шагнагдлаа. Цаашдын ажилд нь өндөр амжилт амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Нийтэлсэн: Сургалтын менежер Л.Сарангэрэл
Герман-Монголын МСҮТөвийн сургалтын менежер Т.Болортуяа Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын Улсын аварга шалгаруулах ширээний теннисний тэмцээнд 3-р байранд шалгарсанд баяр хүргэж амжилт хүсье.
Нийтэлсэн: Сургалтын менежер Л.Сарангэрэл 2016.03.28