Оюутны зөвлөл

Улаанбаатар 2015-10-26

Герман-Монголын МСҮТ-ийн оюутны зөвлөлийн үндсэн дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Байгууллагыг Герман Монголын МСҮТ-н оюутны зөвлөл гэнэ.
  2. Оюутны зөвлөл нь Монгол улсын боловсролын тухай хууль, сургуулийн дотоод журам, энэхүү журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж суралцагчдийн эрх ашгийг хамгаалах удирдax байгууллага мөн.
  3. Байгуулагдсан он ... …сар……. өдөр……..
  4. Хаяг байршил: ХУД 3-р хороо Чингисийн өргөн чөлөө    
  5. Оюутны зөвлөлийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байна.Хоёр. Зорилго

2.1.Герман  Монголын МСҮТ-н оюутнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалах.

2.2.Оюутны сурах, хөгжих төлөвших үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

2.3.Оюутанд чиглэгдсэн үйлчилгээ, урамшуулалын тогтолцоо нийгмийн хамгаалал,   халамжийг дэмжих.

2.4.Сургуулийн захиргаанаас зохион байгуулж буй нэгдсэн арга хэмжээнд оюутнуудаа зохион байгуулалттай идэвхитэй оролцуулах.

2.5.Оюутнуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын байраар хангахад туслалцаа үзүүлэх.

2.6.Сургуулийн нэр хүндийг өндөрт өргөж, оюутны эв нэгдэл хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэх.

Гурав. Бүтэц зохион байгуулалт

 

3.1. Оюутны өөрийн удирдлагын эрх барих дээд байгууллага нь бүх оюутны хурал мөн.

3.2. Бүх оюутны хурал нь оюутны зөвлөл түүнийг бүрэлдэхүүнийг сонгож батламжлах, зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ.

3.3. Оюутны зөвлөл нь хурлын чөлөөт цагаар оюутны байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулна.

            Оюутны зөвлөл нь:

  • ОЗ-ын дарга
  • ОЗ-ын 3 гишүүн, чиглүүлэгч багшаас бүрдэнэ.
  • ОЗ нь нийт  ….. хүний бүрэлдэхүүнтэй байна.

3.4. Тус суpгуулийн суралцагч нь ОЗ-с зохиож байгаа ажилд идэвхтэй оролцож түүний үйл ажиллагааг дэмжинэ.

3.5. Суралцагчид нь ОЗ-н бүрэлдэхүүнийг сонгох, сонгогдох санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, үйл ажиллагаанд оролцох эрхтэй.

3.6. ОЗ-ийн бүрэлдэхүүнийг бүх оюутны хурлаас ил санал хураалтаар шууд сонгоно.

3.7. ОЗ-ийн ажлын ээлжит хуралдаан 14 хоног тутамд тодорхой гариг, цагт явагдана.

3.8. Ажлын хуралдааныг Оз-ын дарга, түүнийг эзгүйд чиглүүлэгч багш болон сургуулийн оюутны удирдах зөвлөл, гишүүдээс оролцож удирдах бөгөөд ирц 70%-с дээш байх тохиолдолд хурал хүчинтэйд тооцогдоно.

3.9. ОЗ нь дараах эрхийг эдлэнэ.

  • Хийх ажлын төлөвлөгөөг жилээр гаргаж батлах
  • Ажлын хэсэг байгуулах, татан буулгах
  • Журам заавар батлах, өөрчлөх
  • Дүрэмд заасан бусад эрх

3.10. ОЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаанд бүх гишүүдийн хурлаар батламжлагдсанаар эхэлж, дараагийн сонгуулиар дуусгавар болно.

3.11. ОЗ нь хэлэлцсэн асуудлаар олонхийн саналаар шийдвэр гаргана.

3.12. ОЗ-н гишүүнийг дараах үндэслэлээр хугацаанаас нь өмнө сонгуульт үүргээс нь чөлөөлж болно.

  • Гишүүн сургуулиа төгссөн болон сургуулиас хасагдсан
  • Гэмт хэрэг үйлдсэн, шүүхээр нотлогдсон
  • ОЗ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон
  • Дүрэм журмын заалт ноцтой зөрчсөн
  • Өөрийн хүсэлтээр

3.13. ОЗ-ын чиглүүлэгч багштай байх бөгөөд сургуулийн удирдлагаас томилогдсон байна.

3.14.ОЗ-ын чиглүүлэгч багш нь өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих, төсөв төлөвлөгөө тайлантай танилцах, ОЗ-д үүрэг даалгавар өгөх, ажлын хариуцлага тооцох, хурлын протоколтой танилцах, шагнал урамшуулалд нэр дэвшүүлэх, албан ёсны үйл ажиллагааг нээх, хүсэлт уриалга тодорхойлолт гаргах эрх эдэлнэ.

3.15. ОЗ-ын даргыг зөвлөлийн хурлаар их санал хурааж олонхийн саналаар сонгоно.

3.16. ОЗ-ын дарга нь оюутан байна.

3.17. ОЗ-ын дарга нь зөвлөлийн хуралдааныг даргалаж үйл ажиллагааг удирдана.

3.18. ОЗ-ын дарга нь хуралдааны шийдвэрийг үндэслэж шийдвэрээ тогтоолын хэлбэрээр гаргана.

3.19. Дарга нь ОЗ-өө төлөөлж төр засаг залуучууд оюутны байгууллага, сургуулийн хэмжээнд оюутны талаар бодлого боловсруулахад оролцоно.

3.20. ОЗ-н дарга нь сургуулийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг ОЗ, бүх оюутанд цаг тухайд нь мэдэгдэх.

3.21. Үйл ажиллагааны тайлан төсөв, төлөвлөгөөг жил бүр сургуулийн захиргаа, нийт оюутнуудад тайлагнах.

3.22. ОЗ-ын өмч эд хөрөнгийг хариуцах, хүлээн авч дараагийн тэргүүнд хүлээлгэн өгнө.

3.23. Сургуулийн удирдлага багш нар ОЗ-ын чиглүүлэгч багштай хамтран ажиллах.

3.24. ОЗ-ын даргын санал болгосноор хурлын тэмдэглэл хөтлөж, архивын материал бүрдүүлэх ажлыг гүйцэтгэх хүнээр тус зөвлөлийн нэг гишүүн ажиллана. 

Дөрөв. Бусад

4.1. ОЗ-ын дүрмийг бүх оюутны дийлэнх олонхийн саналаар баталж тогтоол гаргана.

4.2. Дүрэмд зөвхөн бүх оюутны дийлэнх олонхийн саналаар баталсан тогтоолыг үндэслэж, өөрчлөлт оруулж болно.

4.3. Дүрмийг тайлбарлах эрх ОЗ-д хадгалагдана.

4.4. Энэхүү дүрэм нь батлагдсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

4.5. ОЗ нь улс төр шашны үйл ажиллагаа явуулахгүй

Герман-Монголын МСҮТ-ийн оюутны дүрэм

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Боловсролын тухай хуулийн 6-р бүлгийн 45-р зүйл, МБС-хуулийн 4-р бүлгийн 17-зүйлд заасан заалтуудыг үндэслэн гаргасан энэхүү дүрэм нь тус сургуульд сурч боловсрох оюутнуудад зориулагдана.
  2. Оюутны дүрмийн зорилго нь сургалт, дадлага бусад төрлийн ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, сахилга хариуцлага, эмх цэгц, дэг журмыг бэхжүүлэхэд оршино.
  3. МУ-ын хууль тогтоомжинд нийцүүлэн гаргасан, захирлын зөвлөл, сургалтын албaны шийдвэрээр баталсан энэхүү дүрмийг оюутан бүр дагаж биелүүлнэ.

Хоёр. Оюутан

2.1 Оюутны эрх

2.1.1 Арьс өнгө, яс үндэс, хүйс, нийгмийн гарал, үзэл бодол, сургалтын зардлын хэлбэрээр ялгаварлуулахгүйгээр суралцах нөхцөл бололцоогоор хангуулах.

2.1.2 Сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгагдаагүй хичээлээс сонгон судлах

2.1.3 Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих

2.1.4 Хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх

2.1.5 Сургалтын төлбөрийн зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах

2.1.6 Сургууль түүний харъяалалын хичээлийн байр, номын сан, дадлагын байр болон сургалтын бусад хэрэгслийг зохих журмын дагуу ашиглах

2.1.7 Зарим хичээлийг бие даан судлаж дүгнүүлэх

2.1.8 Суралцаж буй мэргэжлийн дагуу уралдаан тэмцээнд оролцох

2.1.9 Сургалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд шууд буюу төлөөлөн оролцох

2.1.10 Суралцах хугацаандаа хүндэтгэн үзэх шалтгаанаар жилийн чөлөө авах

2.1.11 Гэрээнд өөрөөр заагаагүй бол сургууль төгсөгч эзэмшсэн буюу сонирхсон мэргэжлийн дагуу эрхлэх ажлаа хөдөлмөрийн зах зээл дээр чөлөөтэй сонгох

2.2 Оюутны үүрэг

2.2.1 Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших

2.2.2 Хичээлийн нэгдсэн хуваарийг дагаж, цагийг ягштал баримтлан мөрдөх

2.2.3 Явцын болон төгсөлтийн шалгалтуудыг тогтоосон хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн өгөх

2.2.4 Ангийн ажил, дадлагын, үйлдвэрлэлийн дадлагыг тогтоосон хугацаанд нь бүрэн гүйцэтгэж, хамгаалах

2.2.5 Өвчиний улмаас хичээл болон олон нийтийн бусад ажилд оролцож чадаагүй бол энэ тухайгаа ажлын нэг хоногийн дотор сургууль, багш, анги хамт олондоо мэдэгдэж, дараа нь эмнэлгийн магадлагааг заавал авч ирэх

2.2.6 Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хичээлд оролцож чадаагүй тохиолдолд тухайн хичээлийг багшийн хяналтын доор нөхөх

2.2.7 Хүндэтгэх шалтгаангүйгээр хичээлд оролцоогүй болон ангийн ажлыг хугацаанд нь хийж хамгаалаагүй бол зохих төлбөр төлж тасалсан хичээлийг заавал нөхөж, ангийн ажлыг хамгаалахаас гадна дахин шалгалт өгсөн тохиолдолд шалгалтын төлбөр төлөх

2.2.8 Багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаварыг хугацаанд нь бүрэн биелүүлэх

2.2.9 Багш болон бусад ажилчдын харилцааг хүндэтгэн дээдлэх

2.2.10 Сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих

2.2.11 Сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх

2.2.12 Бие дааж суралцах араг барилыг эзэмшиж, өөрийн онол, улс төр, гоо зүй, харилцааны соёл, гадаад хэлний мэдлэгээ байнга дээшлүүлэх

2.2.13 Захиргаа, сургалтын алба, сургуулиас зохион байгуулж байгаа аливаа арга хэмжээнд идэвхи чармайлттай оролцох

2.2.14 Нийтийг хамарсан биеийн хүчний хөдөлмөр, цаг үеийн ажилд хойш суулгүй оролцож байх

2.2.15 Аж ахуй, үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийг хүндэтгэж занших

2.216 Сургалтын зориулалттай байшин, барилга, анги танхим, эд хогшил, тоног төхөөрөмжийг ариг гамтай, цэвэр нямбай эдэлж, хайрлан хамгаалах, зориулалтаар нь хэрэглэх

2.2.17 Хичээлийн байрны ариун цэвэр, соёлжилт, дэг журмын талаар гарсан элдэв зөрчилтэй тэмцэх

2.2.18 Хичээл сургалттай холбогдох ном, сурах бичгийг оюутан өөрөө бэлтгэн авах

2.2.19 Хичээлийн байранд бохир заваан суух, согтууруулах ундаа хэрэглэх, тамхи татахыг хориглох, ийм төрлийн зөрчлийг мэдээлэх

2.2.20 Хөдөлмөр Хамгааллын хувцас хэрэглэлийг бүрэн өмсөх

2.3 Оюутны үйлчилгээ

Оюутны сурах, суралцах, хөдөлмөрлөх, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд чиглэсэн үйлчилгээг доор тусгав.

2.3.1 Ном сурах бичгээр хангах

2.2.2 Хичээлийн байр тэнхимийг нормативт хэмжээгээр зохион байгуулах

2.3.3 Эрхэм зорилготойгоо уялдсан, оюутны хүч чадлыг зохих хэмжээгээр дайчилсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр стандартаар сургах

2.3.4 Сургалтыг эрчимжүүлж, оюутны чадавхийг дайчлах уралдаан тэмцээн буюу шоу семинар зохиох

2.3.5 Хөдөөгийн оюутанд байраар үйлчлэх арга хэмжээг зохион байгуулах

2.3.6 Эрүүл мэндийн үйлчилгээнд хяналт тавих

2.3.7 Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ажилд оролцох санаачлагыг дэмжих

2.3.8 Спорт, урлагын арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

2.3.9 Ар гэрийн гачигдал гарсан тохиолдолд хичээлийн 3-7 өдрийн чөлөө олгох

2.3.10 Оюутан суралцах хугацаандаа төрж, ээж болвол түүнд өдрийн 500 гр сүү, эсвэл түүнтэй тэнцэх мөнгийг 1 сарын хугацаатай тусламж болгон олгох, хэрэв шинээр эцэг эх бологсод нь хоёулаа манай оюутан бол 3 сарын хугацаагаар олгох

2.3.11 Оюутан суралцах хугацаандаа аав болвол түүнд хичээлийн 7 өдрийн чөлөө олгох

Гурав. Шилдэг манлайлагч оюутан шагналыг олгох журам

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү журмын зорилго нь оюутнуудын сурах идэвхи чармайлт, сурлагын чанарыг дээшлүүлэхэд оршино.
  2. Суралцах хугацаандаа бодит амжилт гарган (сурлага, хүмүүжил, урлаг спорт, нийгэм, олон нийт) бусдыгаа манлайлсан тэргүүний оюутнуудыг энэхүү журмыг баримтлан шалгаруулж урамшуулна.

Хоёр. Шагнал урамшуулал, тэтгэлэг тэтгэмж

2.1.Хичээлийн жил бүр сургуулийн шилдэг оюутан нэгийг шалгаруулж үүсгэн   байгуулагчдын нэрэмжит шагнал олгоно.

2.2.Жил бүр шилдэг манлайлагч оюутан нэгийг шалгаруулж шагнаж урамшуулна.

2.3.Дүүргийн хэмжээнд зохиогдсон урлаг, спортын тэмцээнд аварга болсон оюутанд сургалтын төлбөрөөс зохих хувийг хөнгөлж, эсвэл түүнтэй дүйцэх мөнгөн шагнал олгох

2.4.МЗХ, МОХ, МАСЗХ зэрэг төрийн ба төрийн бус байгууллагуудын шагналд болзол хангасан оюутнуудыг шагнуулахаар нэр дэвшүүлэх

Гурав. Шилдэг манлайлагч оюутныг шалгаруулах болзол

3.1. Мэргэжлийн хичээлээрээ “А” үнэлгээтэй суралцсан байх. 3.2. Суралцаж байгаа мэргэжлийн чиглэлээрээ илтгэл бичсэн байх.

  1. Мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцож байр эзэлсэн байx.
  2. Оюутан залуучуудын идэвхи санаачлагыг өрнүүлэн, нийгэм хүмүүнлэгийн салбарын хөгжилд өөрийн бодит хувь нэмрийг оруулсан, оюутан суралцагчдын итгэл хүндэтгэлийг хүлээсэн, сурлага хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан үлгэр дууриал болсон байх
  3. Сургуулийн захиргаа болон оюутны байгууллагын үйл ажиллагаанд идэвхи санаачлагатай оролцож бусдыгаа манлайлах
  4. Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн буюу сургуулийн захиргаатай тодорхой хугацаатай гэрээ хийсэн байх
  5. Сургуулийн дотоод журмыг зөрчсөн зөрчил гаргаагүй байх

Дөрөв. Шилдэг манлайлагч оюутныг шалгаруулах

4.1. Сургуулийн шилдэг манлайлагч оюутныг жил бүрийн 3-р сард нэг удаа шалгаруулна.

4.2. Шилдэг манлайлагч оюутныг ангийн багш нараас санал болгож, сургалтын алба, оюутны зөвлөлтэй зөвшилцөн нэр дэвшүүлж, багш нарын хурлаар хэлэлцүүлэн, захирлын тушаалаар шагнаж урамшуулна.

4.3. Шилдэг манлайлагч оюутанд “Шилдэг манлайлагч оюутан” өргөмжлөл олгоно.

  1. Ажлын байранд зуучилна. Эсвэл ажилд авах, оруулах

Тав. Сургалтын төлбөр

Дараах байдлаар оюутны сургалтын төлбөрийг хөнгөлөх зарчим баримтална.

Үндэсний статистакийн газраас тогтоосон амжиргааны баталгаажих түвшингээс доогүүр орлоготой нэн ядуу өрх, оюутны болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тахир дутуу гишүүдтэй өрх, эцэг эх нь хоёулаа өндөр насны тэтгэвэрт байгаа өрхийн суралцагч

  1. Сургуулийн дүрмийг чандлан баримталж хичээлд хоцрохгүй, 100%-ийн ирц бүртгэлтэй, явцын болон төгсөлтийн шалгалт бүрд амжилттай дүн үзүүлсэн, суралцагчдыг, дахин 10 хүртэл сараар түвшин ахиулах сургалтанд хамрах эрх олгоно. Төгсөгчдийг ажлын байраар хангана.
  2. Нэг өрхийн 2-с дээш хүүхэд суралцаж буй тохиолдолд төлбөрийг 5-10% хүртэл хувиар хөнгөлнө.

 

ГМ МСҮТ-ийн оюутны зөвлөлөөс зохион байгуулах ажлын төлөвлөгөө       2015-11-04

 

Хугацаа

Хийгдэх ажил

 

Гүйцэтгэх өдөр

Хариуцах эзэн

Тайлбар

Биелэлт

11 сар

Үйлдвэр аж ахуйн газраар танилцах аялал хийх

23-27 хооронд

О/Зөвлөл

АУБагш

Оюутнуудын мэдлэг чадварт

 

 

Богд уул руу явган аялах

12 / 14

О/Зөвлөл

АУБагш

Оюутнуудын бие бялдарт

/эцэг эхийн төлөөллийг оролцуулах /

 

12 сар

Урлагын үзлэг

 

04

О/Зөвлөл

 

Оюутнуудын авьяас чадварыг нээх

 

 

Шатар/ даам

10-15

О/Зөвлөл

 

Оюуны чадвар хөгжүүлэх

 

 

Шинэ жилийн баяр

25-27

О/Зөвлөл

САлба/ Захиргаа

Баяр ёслол / Чанга шивнээ

цэнгээнт нэвтрүүлэг

 

01сар   2016 он

АХА тэмцээн

1 сард

О/Зөвлөл

Багш нар / САлба

Оюутнуудын мэдлэг чадварт

 

 

Эко өдөрлөг

Цэвэрлэгээ

30

О/Зөвлөл

 

Цэвэр орчин бидний мөрөөдөл 

 

 

1/18-2/15 амарна.

 

 

 

 

02 сар

Заалны хөл бөмбөг

27/28

О/Зөвлөл

Багш нар

Оюутнуудын бие бялдарт

 

 

 

ХЭАБ-ийн тэмцээн

 

18

О/Зөвлөл

САлба

Оюутнуудын мэдлэг чадварт

 

03 сар

Цахилгаан сандал хийх

3 сард

Багш нар

Оюутнууд

Оюутнуудын гар урлал, сэтгэн бүтээх чадварт

 

 

3 сард дадлагатай

 

 

 

 

 

06 сар

Талбайн хөл бөмбөг

6 сард

О/Зөвлөл

Багш нар

Оюутнуудын бие бялдарт