1. ГММСҮТ-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн төлөвлөгөөнд ХАН-УУЛ дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллах төлөвлөгөө тусгасны үндсэн дээр анхны ажлаа амжилттай зохион байгууллаа.
Ерөнхий боловсролын сургуулийн 15, 60,75-р сургууийн сурагчидад сургуулиа танилцуулж тэдний сэтгэлийг сонсох уулзалт ярилцалгыг 2015.12.02-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтэсийн боловсролын "МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН" Д.Цэцэгмаатай хамтран зохион байгууллаа. Үйл ажиллагаанд Герман Монгол МСҮТ-ийн гагнуурын багш Н.Алтанхуяг, Барилгын цахилгааны багш Д.Оюунбилэг, Токарийн багш Д.Алтанбагана багш нар мэргэжлийн талаар танилцуулга хийлээ. Суралцагчиддаа сурлагын өндөр амжилт хүсэе.