2015-2016 он

Багшийн хөгжил

Мэргэжлийн боловсролын 2015-2016 оны хичээлийн жилийг " БАГШИЙН ХӨГЖЛИЙГ"  дэмжих болсонтой холбогдуулан  Герман Монгол МСҮТ-ийн багш нарын дунд БАГШИЙН ХӨГЖЛИЙН хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

Үүнд: доорх төлөвлөгөөний дагуу 2016.01.29-ны өдөр "СУДЛААЧ БАГШ ИЛТГЭЛИЙН УРАЛДААН"- ыг амжилттай зохион байгууллаа.

Уралдааныг дүгнүүлэхээр БАЗТ-ийн Мөнхнаран арга зүйчийг урин оролцууллаа.

Уралдаанд: 

 Токарийн багш Д.Алтанбагана " Мэргэжлийн багшийн ур чадвар" сэдвээр 1-р байрыг

Гагнуурын багш Н.Ганхуяг "Багш өөрийгөө хөгжүүлэх" сэдвээр 2-р байрыг тус тус эзэлсэн бөгөөд 

Гагнуурын багш Д.Болдбаатар " Багш ажлын байран дээр бүтээлээр хөгжих нь"

Цахилгааны багш Д.Оюунбилэг" Багш ажлын байран дээр хөгжих нь" 

Гагнуурын багш Э.Энхтайван "Багшийн ур чадварыг хөгжүүлэх арга замууд" сэдвээр тус тус илтгэлийг амжилттай илтгэлээ.

       

Нийтэлсэн: 2016.02.03-нд С/М Л.Сарангэрэл