Цахилгаан гагнуур /Анхан шат/
Цахилгаан гагнуур /дунд шат/
Цахилгаан гагнуур /дээд шат/
· Цахилгааны болон галын аюулгүй байдал, гагнуурын бүрэн бүтэн байдлыг шалган тохируулах
· Хавтан лист дээр хэвтээ, босоо РА, PF, PG, PC оёдол тавьж сурах
· PA, PF, PC, PG байрлалд хавтан лист нийлүүлж гагнах
· PA, PF, PC, PG байрлалд хавтан лист ирмэг засалттай язгуур оёдол гаргаж, 2 –р оёдол тавьж гагнах
· PB Т хэлбэрийн тулгасан холболт дээрээс доош, доороос дээш гагнаж сурах
· PA байрлалд язгуур оёдол гаргаж 2-р оёдол хийж гагнах
Хагас автомат гагнуур /Дээд шат/
· Төрөл бүрийн утсыг ялгаж чаддаг дадлага эзэмших
· Холимог хийн төрөл ангилал эзэмших
· 2 өөр төрлийн материал гагнаж сурах
· Хагас автомат гагнуураар хавтан хийц, шугам хоолойн бүх байрлалд гагнах ур чадвар эзэмшүүлэх
· Жац дор гагнуур хийх бүрэн автомат аппарат тоног төхөөрөмж ажилуулж сурах
· Хөнгөн цагаан хайлшийг гагнаж сурах
Цахилгаан, хагас автомат гагнуур /анхан шат/
· Дамжуулах механизмын тохиргоо хийх, гагнуурын гарын бүтэц, бүтэн байдлыг шалган тохируулах
· Орон зайн байрлалд цахилгаан нум асааж сурах
· Хавтан лист дээр хэвтээ, босоо PA, PF, оёдол тавьж сурах
· PA,PF байрлалд хавтан лист нийлүүлж гагнах
· PA, PF байрлалд хавтан лист ирмэг засалттай язгуур оёдол гаргаж, 2 –р оёдол тавьж гагнах
· Т-Хэлбэрийн тулгасан холболт дээрээс доош, доороос дээш гагнаж сурах
· PA байрлалд язгуур оёдол гаргаж 2-р оёдол хийж гагнах
Аргон гагнуур /Анхан шат/
· Аппарат тоног төхөөрөмжөө угсрах, холбох, тохиргоо үйлчилгээ хийх, ялгах чадвартай болох
· Аргон хий болон баллонноо ялгаж чаддаг болох
· PA, PC, PF, PE бүрэн эзэмшиж сурах
· Аргон гагнуурын гагнах техникийг бүрэн эзэмших
· 0.5 мм-ээс дээш зузаантай хавтан лист гагнах дадалд суралцах
· зэвэрдэггүй ганг гагнаж чаддаг болох
Аргон гагнуур /Дунд шат/
· Тоног төхөөрөмж болон аргон хийн бүх мэдлэгийг бүрэн эзэмших
· Орон зайн бүх байрлалд шугам хоолой, метал хийц, даралтат сав гагнаж сурах
· Зэвэрдэггүй ган, 2 өөр төрлийн материалыг сайн гагнадаг болох
· Хослон гагнах арга техникийг эзэмших
· Гагнах материалд гагнуурын утсыг сонгож сурах
· Хөнгөн цагаан хайлш гагнах анхны мэдэгдэх үүнтэй болох
· Гагнах эд ангийн ирмэгийн боловсруулалт хийж чаддаг болох
Аргон гагнуур /Дээд шат/
· Шугам хоолойг чанарын өндөр түвдшинд гагнаж чаддаг болох
· Гагнасан гэмтэл согогийг засаж чаддаг болох
· Даралтат шугам хоолойн ангилал түүний химийн шинж чанарыг мэддэг болох
· Аргон гагнуурын утас болон түүний химийн шинж чанарыг бүрэн эзэмших
· Аргон хий болон хийн хольцын хувьд химийн шинж чанарыг эзэмших
· Орон зайн бүх байрлалд гагнах техникийг болон хослон гагнах аргыг эзэмших
· Хөнгөн цагаан ба түүний хайлшийг аргон гагнуураар гагнаж сурах
Хийн гагнуур /Анхан шат/
· Хийн гагнуурын аюулгүй ажиллагаа дүрмийн мэдлэгтэй болох
· Хийн гагнуурын тоног төхөөрөмжийг бүрэн ажилуулж чаддаг болох
· Хийн гагнуурын даралтыг зөв тохируулдаг болох
· Орон зайн PA, PC байрлалд хавтан төмөр тулгаж гагнаж сурах
Хийн гагнуур /Дээд шат/
· Хийн гагнуурын техникт хэрэгтэй чухал хийг нэрлэж чаддаг болох
· C2H2 болон О2 –ийн шинж чанарыг тайлбарлаж түүнийг хадгалах талаар мэдлэгтэй болох
· C2H2 –ийн температур, дөлний температур, дөлний илч, шалгалтын хурдыг хэлж эдгээр шинж чанарын пропаны шинж чанартай харьцуулж сурах
· Дөл буцаж цохихоос хамгаалах хэрэгсэлийг угсарч сурах, түүний шинж чанарыг тайлбарлаж чаддаг болох
· Орон зайн PC, PF байрлалд хавтан төмрийг ирмэгийн боловсруулалттай гагнаж сурах PC, PF байрлалд хоолойг гагнаж сурах
Плазм огтлогч
· Металлын физик, хими, механик шинж чанарын тухай мэдлэгт үндэслэн металлыг суурин болон зөөврийн зүсэх төхөөрөмж ашиглан плазм нумаар, хүчилтөрөгчөөр нэвт буюу гадаргууд зүсэх
· Плазм нум, плазм шүршилт, плазм үүсгэгч хий, плазм шүршилтийн хошуу, зүсэлтэнд хэрэглэх хийн төрөл тэдгээрийн онцлог, зүсэгдэх материалд тохируулан шатах хий шингэнийг сонгох, хий шингэн агуулсан баллоныг байрлуулах, баллон болон хийн хэлхээнд редуктороо угсрах, хийн дамжуулах хоолойд шланк угсрах, зүсэгдэх материалын зузаанаас хамаарч зүсэгч хошуу сонгох, зүсэлтийн дөлний чадвар тохируулах