· Цахилгаан техникийн онолын үндсэн мэдлэгтэй, хэмжилтийн багаж тоноглолыг ашиглаж холбох
· Схем дахь тоноглолын дарааллыг тогтоох, хэмжилтийн багаж мультиметрээр хүчдэл гүйдэл, эсэргүүцлийг тодорхойлох
· Ажлын зургын дагуу тэмдэглэл хийж, тоноглолуудыг суурилуулах
· Цахилгаан хөдөлгүүрийг ажиллах нөхцөлөөр нь схем зохиож холбох тооцоо хийх
· Барилгын дотор монтажны утас байрлуулж бэлтгэх үндсэн ба туслах тоноглолыг суурилуулах
· Давхар хоорондын холболт хийх, газардуулга хийх, холбох
Барилгын цахилгаанчин
Монгол улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед нийгмийн шаардлагыг дагаж барилгын цахилгаанчны мэргэжил хамгийн эрэлт ихтэй мэргэжлийн нэг болсон.
Барилгын цахилгаанчин хүн нь барилгын дотор гадна цахилгаан хангамж гэрэлтүүлэг угсралт хийдэг нарийн мэдлэг ур чадвар шаардсан мэргэжил юм.
Цахилгаанчин хүн нь физикийн хуулиуд болон цахилгааны онолыг сайн мэдэж ажил дээр хэрэгжүүлэх чадвартай болж ажлаа чанартай хийж гүйцэтгэнэ.
Цахилгааны мэргэжил шаарддаггүй нийгмийн салбар байдаггүй.
Энэ нь цахилгаанчны мэргэжил гэдэг нь хамгийн нэр хүндтэй сайхан мэргэжил гэдгийг илэрхийлж байгаа юм.
Цахилгаанчин хүн нь онолын өндөр мэдлэгтэй байснаар ХАБЭА-н дүрэм зааврыг хатуу чанд мөрдөж ажиллах чадвартай болно .
Цахилгаанчны мэргэжил эзэмшсэнээр цахилгаан техникийн өргөн мэдлэгтэй болж амьдралд тулгарах олон асуудалд голын олж эвээр шийдэх арга барил суудаг мөн ажигч гярхай , ажилд нямбай ханддаг олон сайн чанарыг эзэмшдэг.
Мөн энэхүү мэргэжлийг эзэмшсэнээр та өөрийн гэрийн болон том жижиг барилга байгууламжуудын цахилгаан хангамж болон гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжүүдийг холбож сууриллуулах, засварлах мөн эдгээр ажлыг гүйцэтгэх явцад дагаж мөрдөх аюулгүй ажиллагааны дүрэм зааврыг дагаж мөрдөх чадвартай болж өөрийгөө болон өрөөл бусдыг цахилгааны аюулаас хамгаалж чадна.
2015-2016 оны хичээлийн жилд барилгын цахилгаанчин мэргэжлээр нийт 11 оюутнууд суралцаж байна.
11 сараас эхлэн сургууль дээрх дадлагын ажил эхэлсэн.
Сургууль дээрх дадлагаар оюутнууд маань
- Хоёр өрөөний мантаж
- Хөдөлгүүрийн 4 янзын удирдлагын хэлхээ
- Фото реле гэрэл удирдах хэлхээ
- 4 урсгалт хэлхээг тус тус угсарч байна.