Түүхэн хөгжил

БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХ.

Манай улсын эрчим хүч уул уурхай, барилга, гүүр, орон сууц, нийтийн аж ахуй, нисэх,төмөр зам,хүнс хөдөө аж ахуй зэрэг үйлдвэрлэл, аж ахуйн олон салбар түргэн хурдастай хөгжиж, тэдгээрт хэрэглэгдэх металл ба металл бус материалын хэмжээ жилээс жилд өсч, улмаар материалыг холбох, гагнах, зүсэж тайрах ажил үйлчилгээний цар хүрээ өсөн нэмэгдэж байна. 

Тэгвэл манай улсын металл судлал, гагнуурын ажил үйлчилгээний өнөөдрийн түвшинг хөгжлийн дээрхи цар хүрээтэй холбон хөгжүүлэх зайлшгүй шаардалага урган гарч байгаа юм.

Манай сургалтын төв нь Хасу Мегаватт ХХК-ний ерөнхий захирал Ж.Түмэн-Аюушийн санаачлагаар ажиллагсадыг мэргэжил боловсролыг дээшлүүлэх, гагнуурын мэдлэг, ур чадвар сайтай мэргэжилтэй ажилчид бэлтгэх үндэс тавигдсан билээ. Сургалтын төв нь 2012 оны 9 сард нээлтээ хийж, 2012 оны 11 сараас эхлэн анхны түр сургалтаа явуулж эхэлсэн.  Өдгөө Герман улсын сургалтын тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон гагнуурын дадлагын кабин бүхий лаборатортой, токарь фрезерь, цахилгаан техникийн иж бүрэн тоног төхөөрөмжтэй үлгэр жишээ сургалтын төв болж ажиллаж байна. 

   

Гагнуурын онол дадлагын багш нар бэлтгэх сургалтыг ХБНГУ-ын HALLE хотын гагнуурын нийгэмлэгийн дэргэд болон ХБНГУ-аас гагнуурын мэргэжлийн багш мэргэжилтнүүдийг өөрийн оронд урьж ирүүлэн найман хүнийг 8 долоо хоногийн хугацаатай мэргэжлийн өндөр түвшинд сургаж бэлтгэн Олон улсад багшлах, ажиллах эрх бүхий сертификаттай төгссөн.

ХЯ-наас 2012 оны 12 сард 12 мэргэжлээр түр сургалтын , 2013 оны 04 дүгээр сарын 16 ний 76 тоот тушаалаар ГАГНУУРЧИН, ТОКАРЬ-ФРЕЗЕРЧИН, БАРИЛГЫН ЦАХИЛГААНЧИН мэргэжлүүдээр тусгай зөвшөөрлөө авч, 2013 оны 10 дугаар сарын 1-нээс дээрхи мэргэжлүүдээр 1 жилийн үндсэн сургалтуудаа эхлүүлж,“Мэргэжлийн өндөр мэдлэг ур чадвар, хөрвөх чадвар эзэмшсэн олон улсын жишиг шаардлагыг хангасан мэргэжилтэй ажилчид бэлтгэх зорилго тавин өнөөг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай сайн зохион байгуулж ирлээ.

Алсын хараа: Хүний хөгжлийг дээдэлсэн, олон улсын жишигт хүрсэн гагнуурын сургууль болно.

Сургуулийн эрхэм зорилго: Эх орноо хөгжилд хөтлөх, гагнуурын мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэнэ.

Сургуулийн зорилт:

  • Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж, олон улсын жишиг хандлагад нийцсэн сургалтын тогтолцоо бүхий сургалт – үйлдвэрлэлийн төв болж, нарийн мэргэжлийн гагнуурчид, металл боловсруулах ажилчид металлын шинжээчид болон гагнуурын инженерүүдийг сургах давтан сургах, мэргэшүүлэх, эрх бүхий орчин үеийн үлгэр жишээ төв болох.
  • Монгол улсад гагнуур материал судлалын чиглэлээр бие даан ажиллах сургалт, шалгалт, судалгааны үндэсний төв бий болох.
  • Гагнуурын багш нарыг олон улсын түвшинд бэлтгэх.
  • Үйлдвэр аж ахуйн газруудад материал судлал ба гагнуурын чиглэлээр зөвлөгөө өгөхийн зэрэгцээ материал шинжээчийн ажил үүрэг гүйцэтгэхийг төв болж өргөжих.
  • Олон улсын гагнуурын институттэй хамтран үйл ажиллагаа явуулах.
  • Азийн орнуудын гагнуурчдыг мэргэшүүлж, эрх олгох тогтолцоог хэрэгжүүлэх.
  • Хүүхэд залуучуудад Герман хэлний боловсрол эзэмшүүлж, Герман хэлтэй улс орнуудад хүссэн мэргэжлээрээ суралцахад нь туслалцаа үзүүлэх.
  • Байгууллагынхаа ажилтан, мэргэжлийн багш ажилчдыг Герман хэлээр харилцах түвшинд сургах байнгын сургалт зохион байгуулах юм.

Манай мэргэжил сургалтын төвийн үйл ажиллагаа бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр бид дараах үйл ажиллагааг хариуцан явуулж чадах боломжтой болох юм. Үүнд:

  • Металл судлал, гагнуурын чиглэлээр үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүст ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх.
  • Металл судлал, гагнууртай холбоотой гарсан гэмтэл эвдрэлийн шалтгааныг судлаж шинжээчийн дүгнэлт гаргадаг боломжтой болох юм.

Мэргэжлийн боловсон хүчин: Заах арга зүйч, тэргүүлэх зэрэгтэй, ажил мэргэжлээрээ олон жил ажилласан баялаг туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай, олон улсад багшлах, ажиллах эрхтэй багш нартай .

Манай сургуулийн давуу тал:

  • Төгсөгчид маань Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэгээс олон улсын хэмжээний үнэмлэх сертификаттай төгсдөг.
  • Сүүлийн үеийн дадлагын баз, лаборатори, гагнуурын симмулятор, токарийн суурь машинууд, цахилгааны угсралтын иж бүрэн самбаруудаар тоноглогдсон.
  • Багшлах боловсон хүчин маань үйлдвэрлэл дээр олон жил мэргэжлээрээ ажиллаж ирсэн арвин их дадлага туршлагатай төдийгүй Германы мэргэжлийн холбоотой хамтран зохион байгуулсан мэргэжлийн багш бэлтгэх сургалтуудад хамрагдан багшлах болон тухай мэргэжлээрээ олон улсад ажиллах эрх авсан.

Манай сургууль нь бусад сургуулиудаас давуу тал нь дадлагын 28 гагнуурын кабинтай. Үүнээс: хагас автоматын 6, цахилгаан гагнуурын 12, аргон гагнуурын 4, плазм огтлогч 1. хийн гагнуурын 2, бэлтэц хийх 3 кабинуудтай. Суралцагсадын сургалтын дадлагын материалыг төрөл бүрийн зориулалтаар бэлтгэх механик цехтэй. Энэ хугацаанд Цахилгаан гагнуур, Аргон гагнуур, Хагас автомат гагнуур, Хийн гагнуур, Цахилгаан хагас автомат хосолсон гагнуур, Плазм огтлогч зэрэг мэргэжлийн түр сургалтаар нийт 2013 -2015 онд нийт 669 суралцагч сурч амжилттай төгсгөсөн байна.