Багшийн хөгжил
- Багшийн хөгжил: Багшийн мэргэжил бол хүний сэтгэлийн эмзэг нандин ертөнцөд тасралтгүйгээр нэвтрэн орох, хүн судлалын мэргэжил юм. Сурган хүмүүжүүлэгчийн урлаг, ур чадвар нь түүний чин сэтгэл, уужим ухаан хоёрыг хослуулах чадвартай байдаг.
- Багш мэргэжлийн онцлог:
- Багш амьдралын хамгийн үнэтэй, нарийн нандин, хамгийн хүндтэй зүйл болох хүнтэй ажилладаг.
- Сурган хүмүүжүүлэх хөдөлмөрийнхөө эцсийн үр дүнг өнөө маргаашийн дотор биш, бүр удаан хугацаа өнгөрсний дараа багш олж хардаг
- Багш бие хүний хувьд хамгийн идэвхтэй, бүтээлч, сайн бүхнийг өөрийн биеэр үзүүлж, сурагчиддаа төлөвшүүлэх
- Хүнлэг харилцааны сэтгэл хөдлөл дээд хэмжээгээр илэрч гарах нөхцөл бүрдүүлэх, хурц мэдрэмж, амьдрал урлагийн сайхан, үг яриа, харилцааны соёлоороо суралцагчдын оюуны ертөнцөд нөлөөлөх хэрэглүүр болдог
- Хүнийг төлөвшүүлэх ажил нь багшийн хөдөлмөрийн юутай ч зүйрэлшгүй онцгой хариуцлага байдаг.
- Сургалтын үр дүн гэж: сургалтын төгсгөлд шинээр эзэмшсэн мэдлэг, эзэмшсэн байх ёстой чадамжийн түвшинг хэлнэ.
- Сургалтыг үр дүнтэй зохион байгуулах нь суралцагчийн мэргэжлийн сонирхол, суралцах идэвхийг нэмэгдүүлдэг.
- Сургалтын зорилгод хүрэхийн тулд та хичээлийг маш сайн төлөвлөх хэрэгтэй.
- Сургалтын төлөвлөлтийг СМАРТ-аар хийх нь илүү үр дүнтэй.
- Specific - Тодорхой
- Measurabie - Хэмжигдэхүйц
- Achievable - Хүрч болохуйц
- Relevant - Бодит байдлыг харгалзан, учир холбогдолтой, бодит зүйлд чиглэсэн
- Time referenced – Цаг товлосон
- Суралцах үр дүнг үйл үгээр илэрхийлж бичсэнээр хүрэх ёстой үр дүн байнга ил байж суралцах үйл явцад үнэлгээ өгөх боломжтой.
- Багшийн хөдөлмөрийн ур чадвар:
- Харилцааны ур чадвартай байх
- Багаар ажиллах
- Асуудал шийдвэрлэх
- Хувийн менежменттэй байх
- Төлөвлөх ба зохион байгуулах
- Санаачлагатай овсгоотой байх
- Суралцах
- Шинэ техник, тоног төхөөрөмж, технологи ашиглах
- Сургалт үргэлжлэх хугацаа нь сургалтын төлөвлөлтөөс шууд хамааралтай. Аливаа нэг сургалтын үеэр багш сургалтын агуулгыг нэг буюу түүнээс олон хүнд хүргэдэг. Сургалтын зорилго нь суралцагчид шинэ мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх буюу эзэмшсэн мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, зөв хандлагад сургадаг.
- Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багшийн сургалтын үйл ажиллагааны үндсэн үүрэг:
- Сургалтын орчин, сургалт явуулах нөхцөл шаардлагыг судлах
- Хичээлийн төлөвлөгөө бэлтгэх
- Сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлтгэх
- Сургалт явуулах буюу удирдах
- Суралцахад дэмжих буюу хяналт тавих
- Хичээлийг бүтцээр төлөвлөх нь сургалтыг үр дүнтэй болгодог. Хичээлийн бүтэц үндсэн 3 хэсгээс бүрдэх бөгөөд хэрхэн нэрлэх нь тухайн сургуулийн багш нарын сонголт байж болно. Дотроо Онолын болон дадлагын хичээлийн бүтэц гэж зааг ялгаа байна.
- Онолын хичээлийн бүтэц:
- Оршил хэсэг – Зохион байгуулах үе шат.
- Үндсэн хэсэг – Шинэ мэдлэг эзэмшүүлэх үе шат
- Төгсгөл хэсэг – Бататгах үе шат
- Дадлагын хичээлийн бүтэц:
- Эхний зааварчилгаа – Зохион байгуулах хэсэг
- Явцын зааварчилгаа – Шинэ ур чадвар олгох хэсэг
- Төгсөлтийн зааварчилгаа – Үнэлгээний хэсэг