2015-2016 он

Ерөнхий боловсролын сургуулиуд

Үүсэн байгуулагдсан 2013 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллаж ирлээ.

2015-2016 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 60-р сургууль, 75-р сургууль, 15-р сургуулиудтай хамтран ажиллах төлөвлөгөөт ажлуудыг эхлээд байна. 

2015 оны 11 сарын 26-нд "КОФЕ ЮУ ЦАЙ" уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын үер цаашид хийх зүйлээ ярилцаж ажлын төлөвлөгөө гаргах боллоо.Уулзалтанд Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн н.Цэцэгмаа ирж хамтран ажиллах ажил үүргээ танилцууллаа.

 

 

 

“  КОФЕ юу ЦАЙ юу” уулзалт

Герман Монгол МСҮТ нь 2013 онд үүссэн байгуулагдаад 3 дахь жилдээ үйл ажилагаагаа явуулж байгаа билээ. Үүсэн байгуулагдсанаас хойш ЕБСургуулиудтай байнга хамтран ажиллаж ирсэн.

ЗОРИЛГО:  2015-2016 оны хичээлийн жилд ЕБ-ын 75,60, 15-р сургуулиудтай хамтран ажиллах санал тавьсаны үндсэн дээр сургуулиудын удирдлагатай уулзаж санал хүсэлтээ солилцон цаашид Монголын ирээдүй болсон хүүхэд залуучуудаа богино хугацаанд амжилттай суралцан, ажиллах  нөхцөл бололцоог хамтдаа төлөвлөн хамтран ажиллах зорилго тавин ажиллах саналыг хүрүүллээ.

 

Уулзалт болох газар: ГММСҮТ-ийн хүндэтгэлийн танхимд болно.

 

Хугацаа: 2015.11.26 –ны 10.00 цагаас болно.

 

Үйл ажиллагаа:

  1. 10.00 цагаас сургуультай танилцах
  2. 10.20 цагаас хүндэтгэлийн танхимд “  КОФЕ юу ЦАЙ” уулзалт ярилцлага.
  3. 11.20 цагаас  өдрийн хоол.

Та бүхэнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна.

Хүндэтгэсэн: ГММСҮТ-ийн захиргаа.

 

2015.11.17

 

Уулзалтын үеэр Захирал Ч.Анхаа, Сургалтын албаны дарга Ч.Оюунцэцэг нар сургуулийн үйл ажиллагаатай сургуулийн  танилцлаа.

  

 

БАТЛАВ:САД..........................Ч.ОЮУНЦЭЦЭГ

ЕБС-ын суралцагчдыг хүлээж авч уулзалт зохион байгуулах хөтөлбөр

2015.12.03,04-ны өдрийн уулзалтын хуваарь

1. Сургуультай танилцуулах

 - давхараас ангиудтай танилцуулан,симлуторын өрөөг танилцуулна.

- цехээр дамжуулан дадлагын дадлагын полигон танилцуулна.

- Дадлагын полигоноос 2 давхараар номын санд орно. Хөтөч багш Д.Болдбаатар багш, С/М Л.Сарангэрэл

2. Сургалтын танилцуулга хийх.

Сургуулийн танилцуулга: САД Ч.Оюунцэцэг

                                              Хан-Уул дүүргийн мэргэжилтэн Цэцэгмаа

Мэргэжлийн танилцуулга:

Багш Д.Алтанбагана

            Н.Ганхуяг

            Д.Оюунбилэг

3. “Мэргэжил бүхэн сайхан” сэдвээр илтгэл тавина.  Барилгын цахилгааны  ангийн оюутан Алтангэрэл илтгэнэ.

4. Санал асуулгын хуудас бөглүүлнэ.

5.  Хаалтын үйл ажиллагааг САД Ч.Оюунцэцэг илтгэнэ.

Танилцсан багш: Д.Алтанбагана

                               Н.Ганхуяг

                               Д.Оюунбилэг

                              Д.Болдбаатар багш

С/М ..............................Л.Сарангэрэл

 Ерөнхий боловсролын сургуулийн 15, 60,75-р сургууийн сурагчидад сургуулиа танилцуулж тэдний сэтгэлийг сонсох уулзалт ярилцалгыг 2015.12.02-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтэсийн боловсролын "МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН" Д.Цэцэгмаатай хамтран зохион байгууллаа. Үйл ажиллагаанд Герман Монгол МСҮТ-ийн гагнуурын багш Н.Алтанхуяг, Барилгын цахилгааны багш Д.Оюунбилэг, Токарийн багш Д.Алтанбагана багш нар мэргэжлийн талаар танилцуулга хийлээ. Суралцагчиддаа сурлагын өндөр амжилт хүсэе.